Нийслэлийн Онцгой Комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн засаг даргын инноваци, технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр "УОК болон НОК-ын шийдвэрээр нийтийн тээврийн үйлчилгээнд цагийн хуваарилалт тогтоохгүйгээр энгийн горимд шилжүүлсэн.
Нийтийн тээврээр хязгаарлалт тогтоогоогүй 14 байгууллагын ажилтан албан хаагч зорчиж байна.
Үүний дээр зайлшгүй шаардлагаар эмнэлэгт үзүүлэх диализын аппаратад ордог, химийн эмчилгээ хийлгэж байгаа гэх мэт 1700 орчим иргэд үйлчлүүлж байна. Үүнд 34 байршлын ачаалал ихтэй автобусны зогсоолууд дээр манай хяналтын ажилтнууд заавар зөвлөмж өгч ажиллаж байна.
Нийтийн тээвэрт үндсэндээ нэг дор 40 орчим метр кв-д 12-20 орчим иргэд үйлчлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногоос явган зорчигчийн бүртгэлийн QR систем болон автозамын хэрэгслийн QR системийг нэвтрүүлсэн.
Гудамжинд явганаар зорчиж буй иргэдийг төрийн байгууллагуудын харуул хамгаалалтын ажилтнууд болон угтах үйлчилгээний ажилтнууд бүртгэж байна. Ингэснээр сэжигтэй тохиолдлын хавьтлуудыг хурдан шуурхай илрүүлэх боломжтой юм.
Автозамын хөдөлгөөний QR систем нэвтрээд өнөөдрийн байдлаар 11 мянган тээврийн хэрэгсэл бүртгүүлсэн байна. НОК-ын утсанд дуудлага их ирж байна" гэв.