Цаг үеийн мэдээ

Нийслэл хот дотор явах тээврийн хэрэгсэлд олгох QR зөвшөөрлийг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас өгч байна. Олголт 50 орчим хувьтай үргэлжилж буйг нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн Д.Чинзориг хэллээ. 

Үүнд зөвхөн 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын албаны хэрэгцээний автомашиныг хамруулж байна. Дээрх салбарт харьяалах байгууллага, ААН-үүд зөвшөөрөл олголттой холбоотой асуудлаар 1800-1200 тусгай дугаарын утсанд хандан асууж, тодруулна гэдгийг мэдээлсэн юм. 

QR код бүхий тусгай зөвшөөрлийг үйл ажиллагааг нь хязгаарлаагүй аж ахуйн нэгжүүд л авах бөгөөд, бусад иргэн, аж ахуйн нэгж хамаарахгүй, хөл  хорио хэвээр гэдгийг тэрбээр дахин сануулж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлээд байгаа ч үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч ААН-үүдийн ажилтан албан хаагчдыг нийтийн тээврээр бөөгнөрөл үүсгэхгүй зорчуулахын тулд энэхүү зохицуулалтыг хийж буйг мэдэгдэж байна. 

Мөн Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг бууруулахын тулд зөвхөн дээрх 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн албаны хэрэгцээний автомашинд QR код бүхий тусгай зөвшөөрөл олгож байгаа аж. 

 

Таны сурталчилгаа