Монголбанкны Бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж гаргасан шийдвэрээ өнөөдөр яг одоо танилцууллаа. Төв банкны Бодлогын хорооны шийдвэрээр бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувь болгож байна.
Монголынбанкын ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Манай улсад гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын зэргийн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 11 дүгээр сарын 23-нд Мөнгөний бодлогын хороо хуралдлаа. Өнөөдрийн хурлаар:
- Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувь болгох,
- Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох,
-Зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах,
- ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэр гаргасан" гэж мэдэгдлээ.