БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комисс цусаа өгөх талаар шинэ удирдамж гаргаж, “COVID19”-өөр халдварласан хүмүүс эдгэрснийхээ дараа зургаан сарын турш цусаа хандивлаж болохгүйг анхааруулжээ. Уг шийдвэр коронавирусийг цус сэлбэх замаар тархахаас урьдчилан сэргийлэх зорилготойг “Global Times” онцолжээ. Бээжин хотын орлогч дарга Ван Пэйюй “Коронавирусээр халдварласан хүн эдгэрэхэд гурваас зургаан сар шаардагддаг. Тиймээс халдвар авч байсан хүмүүсийн цусанд вирус үлдсэн байж магадгүй тул цусны донорт анхаарал хандуулах хэрэгтэй” гэдгийг онцолжээ. Гадаадад эсвэл өндөр эрсдэлтэй бүс нутагт амьдарч байсан, томуу болон коронавирусийн вакцин хийлгэсэн хүмүүсийг хүртэл цусаа хандивлахыг хориглосон байна. Харин вирусээр халдварлаад эдгэсэн донор цусаа хандивласан тохиолдолд даруй холбогдох байгууллагад хандах хэрэгтэй аж.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин