Коронавируст халдвар дотоодод тархсаны улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорионы дэглэм мөрдөж байна.
Үүнтэй холбоотойгоор Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны Шуурхай штабт 18001105, 267355, дугаарын тусгай утас, Нийслэлийн Онцгой комиссын 18001200, 321731, 262985, Тээврийн цагдаагийн газрын 80401124, 93021124, Эрүүл мэндийн яамны 323002, 119 тусгай дугаарын утаснууд 24 цагаар ажиллаж, иргэдэд мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгч байгаа билээ.
Гэтэл иргэд Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн гал түймэр болоод гамшиг ослын дуудлага хүлээн авах 101, 105 тусгай дугааруудад олноор залгаж, ачаалал үүсгэж, гал түймэр, гамшиг ослын дуудлагыг саатуулжээ.
Иймд гал түймэр, гамшиг ослын дуудлагаас бусад асуудлаар шуурхай дуудлагын 101, 105 дугаар тусгай дугааруудад холбогдохгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулав.