Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Шадар сайд Я.Содбаатар “Оюутнууд нэгдүгээр сарын 5 хүртэл теле хичээлд хамрагдаж, хоёрдугаар сарын 15 хүртэл амарна. Танхимын хичээл явагдахгүй. Өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол 640 болоод байна. 162 сорьц авах цэг ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Алтанбулаг, Зүүнхараа сумдад иргэдийн их хэмжээгээр шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар хотод нийт 27 мянган иргэн байгаа. Эдгээр иргэдийн 70 хувь нь шинжилгээнд хамрагдаад байгаа. Дархан-Уул аймагт харьцангуй голомтолж гараагүй. Гэхдээ хөл хөдөлгөөний гол цэг.
Ийм учраас тус аймагт тэг зогсолт хийсэн. 27 мянга орчим иргэнээс шинжилгээ аваад байна. Орхон аймагт төмөр зам дагасан 17 тохиолдол бүртгэгдсэн. Эрдэнэт үйлдвэрийн 6,000 ажилчныг шинжилгээнд хамруулж дууслаа. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй” гэлээ.