Цаг үеийн мэдээ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Шадар сайд Я.Содбаатар хөдөө орон нутгаас ирээд гацсан иргэдийн талаар мэдээлэл өглөө. 

"Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт гацсан иргэдийн ерөнхий судалгааг аваад дуусаж байна.  Иргэдийг хөдөө орон нутаг руу явуулах түр журмыг гаргаад бэлэн болгочихсон байгаа. Эрүүл мэндийн байгууллагаас Мэргэжлийн байгууллагуудын өгч байгаа зөвлөмжөөр энэ иргэдийг өнөө маргаашдаа бид нар гаргаж чадахгүй, маш их эрсдэлтэй гэж үзэж байгаа.

Монгол Улсад өнөөдөр төмөр замыг дагасан таван аймагт халдвар гарч байгаа. Хэрвээ энэ иргэдийг ингээд зохион байгуулалтгүйгээр гаргаад тавих юм бол хорин нэгэн аймагт энэ өвчнийг алдах магадлалтай байна.

Улаанбаатар хот руу 11 мянган хүн ирэх хүсэлтэй байна. Зөвхөн нийслэлд орон нутгаас томилолтоор, эмчилгээнд гэх мэт шалтгаанаар ирсэн төрийн албан хаагчийн тоо 1700 орчим байна. Тэгэхээр маш олон хүн энд гацсан. Тэд эхлээд шинжилгээ өгөх ёстой. Дараа нь хаашаа явах вэ гэсэн мэдээлэл маш нарийн яг таг бүртгэгдсэн байх ёстой. Хэрэв тэд автобусаар явбал нэг автобусанд 12 хүн л сууна. Ийм бэлтгэл ажлуудыг хийж байна" гэлээ.

Таны сурталчилгаа