Цаг үеийн мэдээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдааны дараа сайд нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна.

-Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд ямар хяналт тавьж байна вэ. Өндөг 470 төгрөг болж өссөн. Ургамлын тос 4500 төгрөг байсан бол 6000-7000 төгрөг болсон байна? гэсэн асуултад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариулав.

"Хүнсний бүтээгдэхүүүний үнэ тогтвортой байгаа. Бид хөл хорионы хугацаанд хүнсний нөөцийн хангамжинд анхаарал хандуулж ажилласан.

Өндөгний Түмэн шувуут, НВЦ компани өдөрт 520-550 мянган ширхэг өндөг нийлүүлж байна. Энэ хоёр компани үнээ нэмээгүй. Үнийн өсөлтөд МХЕГ, ШӨХТГ хяналт тавьж байгаа.

Ургамлын тосны үнэ импортын хамааралтай учир гадаад зах зээлттэй холбоотойгоор өссөн. Махны нийлүүлэлт хэвийн байдалд шилжиж, үнэ тогтворжсон. Нийслэлд өдөрт дунджаар 550-600 тонн мах орон нутгаас орж ирж байгаа учир өнөөдрөөс эхлэн нөөцийн махны нийлүүлэлтийг зогсоосон гэлээ.

Таны сурталчилгаа