Цаг үеийн мэдээ

Цаашид хэр хугацаанд хөл хорионы хугацаа үргэлжлэх тухайд Шадар сайд Я.Содбаатар  мэдэээлэл өглөө. 

Тэрбээр, "Сэлэнгэ аймгийн иргэдийг шинжилгээнд хамруулах ажил 70 хувьтай явж байна. Улаанбаатар төмөр замын голомтын 15 мянга гаруй хүнийг хамруулах ёстой. Одоо 300 гаруй хүн үлдсэн байна. Дархан-Уул аймгийн өрх бүрийг шинжилгээнд хамруулж эхэлсэн. Айл бүрээс нэг хүнийг гэсэн үг. Энэ мэтээр арга хэмжээг авч байна. "Эрдэнэт"-ийн 6000 гаруй хүнийг бүгдийг хамруулсан. Нэг ч эерэг хариу гараагүй. 

Энэ долоо хоногийн сүүлээр Засгийн газар хуралдаж, шийдвэр гаргана. Хэд хэдэн хувилбар тооцож байна. Хөл хориог сунгавал яахав, хэсэгчилсэн байдлаар шийдвэл яах вэ, хэвийн байдалд шилжүүлбэл яах вэ гэдэг асуудлыг хэлэлцэнэ. Энэ долоо хоногийн дундуур холбогдох хэд хэдэн байгууламжийн дүгнэлтүүд гарах ёстой. Түүнийг харж байж арванхоёрдугаар сарын 1-нээ цааш ямар арга хэмжээ авахыг шийднэ" гэлээ. 

Таны сурталчилгаа