Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан шинэ гурван тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо 54-т хүрэв. Энэ талаар

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлуудын гэрийн байршил тухайн дүүрэгт байгаа боловч тухайн хүмүүс янз бүрийн арга хэмжээнд халдвар авсан хүмүүстэй хамт оролцсон.

Жишээлбэл, үзвэр үзсэн караокед орсон, хамт хоол идсэн, бариа засал хийлгэсэн гэх мэт. Шинээр илэрсэн тохиолдлуудын 2 нь Буянт- ухаа хорооллоос илэрсэн. Буянт-Ухаа цогцолборын 1,2-р хорооллын иргэдийг яаралтайгаар шинжилгээнд хамруулж байна.

No description available.

Баянзүрх дүүргийн 4, 10 дугаар хороо

Сүхбаатар дүүргийн 16, 18, 13 дугаар хороо

Баянгол дүүргийн 18, 1, 4, 6 дугаар хороо

Сонгинохайрхан дүүргийн 7, 19 дүгээр хороо

Хан-Уул дүүргийн 21, 10, 16 дугаар хороо

Багануур дүүргийн 4

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрладаг, амьдардаг хүмүүс коронавирусийн халдварт өртсөн байна" гэлээ.

Таны сурталчилгаа