Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу 11 сарын 25-наас эхлэн Баянхонгор аймгийн АОК-оос дараах шийдвэрүүдийг мөрдхийг анхааруулжээ.

-Эрчим хүч, ус хангамж, эрүүл мэнд, банкны төлбөр тооцооны, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект байгууллагын, шүүх, прокурорын ажилтан, алба хаагч нар хувийн машинаараа өглөө 07.00-09.00, орой 17-19 цагт явна.

-Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эм эмийн хэрэгсэл түгээлт, газрын тос түлшний хангамжийн автомашинууд  өглөө 09.00-11.00, орой 19.00-21.00 цагийн хооронд   замын хөдөлгөөнд оролцоно.

Бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа. 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцлагдах хугацаа хүртэл дээрхи цагийн хуваарийг мөрдөнө.

Таны сурталчилгаа