Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас өнөөдөр /2020.11.25/  11.00 цагаас коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ. 

Энэ үеэр ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан "Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар авсан иргэдийг тусгаарлах, хяналт тавих, нэгдүгээр хавьтал болон дам хавьтлуудыг олж тогтоох ажлуудыг тасралтгүй зохион байгуулсаар байна.

Нийт иргэдэдээ онцгойлон анхааруулж хэлэхэд халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьталтанд байсан, дам хавьталтанд орсон иргэд онцгойлон дэг сахих шаардлагатай байна. Дэг журмыг сайтар сахиж чадвал энэ халдварыг бид зогсооно. Холбогдох байгууллагуудын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол энэ халдвар НУТАГШИХ аюултай. 

Нэгдүгээр хавьтал, дам хавьтлыг олох ажил нь маш их цаг хугацаа шаардсан ажил. Халдвар авсан хүмүүс явсан газар орон, уулзсан хүмүүсээ санахгүй байх, дутуу мэдээлэх зэрэг нь эргээд маш их эрсдэл үүсгэж байна. Санамсаргүй, хэнэггүй байснаасаа үүдэн халдварыг тархаавал хуультай, ялтай гэдгийг санах хэрэгтэй. Хуульд зааснаар хорио цээр, халдвараас сэргийлэх арга хэмжээг аваагүй бол торгохоос 3 хүртэл жилээр хорих ялтай" гэв.

 

Таны сурталчилгаа