Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.11.25/ 11.00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа.
Сэтгүүлч : Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Коронавирусний халдвар авсан иргэн 8 сая төгрөгөөр эмчлүүлж байна гэх мэдээллийг өгсөн. Халдвар авсан иргэд хэдэн төгрөгний зардлаар эмчлүүлж байгаа вэ?
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Бид өмнө нь ЭМЯ-ны хурал, вэбсайтаараа эмчилгээний зардлыг мэдээллэхдээ зөвхөн эм тарианы зардлыг тооцож гаргаж байсан. Хүн хүний биеийн байдлаас хамаарч эмийн зардал гарч байна. Нэг өвчтөнд зарцуулж буй өртгийн тоо нь 8 сая төгрөг. Эрүүл мэндийн байгууллагаас нэг өвчтөнд зарцуулж буй өртөг гэдгийг ойлгоорой" гэлээ.