Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "Өчигдөр орой ЗТХЯ, Шуурхай штаб, цагдаагийн байгууллага, НОК, Нийслэлийн шуурхай штаб, Нийслэлийн эрүүл мэндийн байгууллага хамтраад ууланд самар түүсэн иргэдийг Улаанбаатар хот руу төмөр замаар татах ажиллагааг нэгдсэн зохион байгуулалттайгаар  явууллаа.

Зүүнхараа буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын өртөөнөөс 433 иргэн ирсэн. Шөнөдөө бид Нийслэлийн эрүүл мэндийн газраас PCR шинжилгээ авах ажиллагааг зохион байгуулаад, өнөөдөр өглөө нэгдсэн зохион байгуулалттай гэрт нь түгээх ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Эдгээр иргэд гэрийн дэглэм сахиад, шинжилгээний хариу гартал хөдөлгөөн үйлдэхгүй байхыг давхар сануулъя" гэв.

Таны сурталчилгаа