Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08.00 цагт эхэлcэн. Хуралдаанаар коронавирусийн халдварын нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж арга хэмжээнүүдийн талаар салбарын сайд нарын мэдээллийг сонсоно.
Энэ өдрүүдэд халдварын тархалт ямар байхаас хамаарч хөл хориог үргэлжлүүлэх, эсвэл цуцлах гэсэн шийдвэрийг гаргана гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн. Өөрөөр хэлбэл, шинэ голомт нэмж бүртгэгдэхүй байвал хөл хорионы дэглэмээ сулруулж дөрвөн үе шаттай авч хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гаргажээ. Одоогоор Улаанбаатар хотын хувьд хоёр голомтоос эх үүсвэртэй ойрын болон хоёрдогч тохиолдлууд илэрч байгаа.
Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас эрсдлийн үнэлгээг маргааш хэлэлцэж, энэ 7 хоногийн сүүлээр тодорхой шийдвэр гарна гэж мэдээллээ.