Цаг үеийн мэдээ

Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс жил бүр зохион байгуулдаг “Оросын боловсролын онлайн үзэсгэлэн-2020”-гийн нээлт өнөөдөр цахимаар боллоо.

 ОХУ-ын Засгийн газраас тус улсын их, дээд сургуульд элсэх хүсэлтэй Монгол Улсын иргэдэд зориулан жил бүр тэтгэлэг зарладаг бөгөөд 2021 онд бакалавр, магистр, докторын 550 тэтгэлэг зарлахаар болсон.

 Дээрх тэтгэлгийг угтан зохион байгуулж буй тус үзэсгэлэнд ОХУ-аас оролцож буй их, дээд сургуулиудыг танилцуулбал,

-Санкт-Петербургийн улсын их сургууль /Оросын ТОП-5-д ордог сургууль/

-ОХУ-ын ЗГ-ын дэргэдэх Санхүүгийн их сургууль /Оросын №1 санхүү эдийн засгийн сургууль/

-Эдийн засгийн үндэсний судалгааны их сургууль /дэлхийн э/з-ийн сургуулиудын ТОП-100-д ордог/

-Улс түмний найрамдлын улсын их сургууль /Москва/

-Сеченовын анагаахын улсын их сургууль /Оросын №1 анагаахын сургууль, Москва/

-Москвагийн политехникийн улсын их сургууль

-Санкт-Петербургийн уулын улсын их сургууль /Оросын №1 уул уурхайн сургууль/

-Санкт-Петербургийн үйлдвэрлэлийн технологи, дизайны улсын их сургууль

-Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль

-Хойд Дорнодын холбооны их сургууль

-Умард арктикийн холбооны их сургууль

-Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургууль

-Эрхүүгийн улсын их сургууль

-Эрхүүгийн зам харилцааны улсын их сургууль

-Буриадын хөдөө аж ахуйн улсын академи

-Томскийн политехникийн улсын их сургууль

-Томскийн удирдлагын систем, радиоэлектроникийн улсын их сургууль

-Өмнөдийн холбооны их сургууль

-Өмнөд Уралын улсын их сургууль оролцож байна.

 

Энэхүү онлайн үзэсгэлэн 11 дүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Таны сурталчилгаа