Энэ оны 11 дүгээр сарын 25-ны 13.00 цагийн байдлаар Дорноговь аймагт шинэ корона вирусний халдварын нэг тохиолдол нэмэгдэж нийт 18 тохиолдол бүртгэгдээд байна.
Батлагдсан нэг тохиолдол Айраг суманд гарсан гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн. Замын-Үүд суманд арван дөрвөн тохиолдол, Айраг суманд дөрвөн тохиолдол бүртгэгдсэн аж. Халдварын эх үүсвэр нь төмөр замын ажилчдаас тархаж байгаа бөгөөд тэдний ойрын болон дам хавьтлын хүрээг тодорхойлох, ажиглалтад авах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
АОК “Эхний шинжилгээгээр сөрөг гарсан ч давтан шинжилгээгээр эерэг гарсан тохиолдол гарлаа. Одоогийн байдлаар ойрын хавьтлын 427 хүнийг тогтоож 424-т нь буюу 99 хувьд, дам хавьтлын 1517 хүнийг тогтоож 945 буюу 62 хувьд нь үзлэг шинжилгээ хийлээ.
Онош батлагдсан тохиолдлын 55 хувьд нь ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол үлдсэн 44 хувьд нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.
Корона вирусний халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна" гэв.