Цаг үеийн мэдээ

Коронавирусийн халдвар “Улаанбаатар төмөр зам” ХНН-т үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал болов.

“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын мэдээлснээр Төмөр замын 15958 ажилтнаас 15834 хүнийг шинжилгээнд хамруулаад байгаа аж.

Ээлжийн амралттай, чөлөөтэй, хөдөө, орон нутагт очоод хөл хорионд орсон зэрэг тодорхой шалтгаантай хүмүүсийг шинжилгээнд хамруулах талаар тухайн орон нутгийн удирдлагатай ярьж байгаа бөгөөд УБТЗ-аас томилогдсон хүмүүс Сүхбаатар, Дархан, Сайншанд, Замын-Үүдэд зохицуулалт хийн ажиллаж байна. 

Төмөр замын газрын хэмжээнд өчигдөр өдөр тутмын 5650 ажлын байр, мэргэжлийн 437 ажлын байрны 31 мянга, 937 ам метр талбай, зөөврийн зүтгүүр 38, ачааны галт тэрэгний 183 зүтгүүр, сэлгээний галт тэрэгний 33 зүтгүүр, гэрээт байгууллагын 39 галт тэрэг, вагон чингэлэг нийлсэн 2010 хөдлөх бүрэлдэхүүнд ариутгал хийлээ хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ. 

Таны сурталчилгаа