Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хилийн чанадад ажиллаж байгаа эрдэмтэдтэй цахим хурал хийлээ. Хурлаар "КОВИД-19" цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа ажил, бусад улсын хийж байгаа ажил, төлөвлөгөө, стратегийн талаар мэдээлэл солилцлоо. Энэ удаагийн хуралд Япон, БНСУ, Австрали, АНУ, Тайвань зэрэг улсад амьдарч, ажиллаж байгаа эрдэмтдийн төлөөлөлтэй ярилцав.

Хуралд Оном сангийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Физикийн шинжлэх ухааны доктор, биофизикч Д.Наранбаатар, Анагаах ухааны доктор, профессор, халдварт өвчин судлаач, хүний их эмч Я.Дагвадорж, Биологийн ухааны доктор, молекул биологич Э.Анир, Биологийн ухааны доктор, эм судлаач Б.Дэлгэрбат, Анагаах ухааны магистр, халдварт өвчин судлаач, хүний их эмч Ж.Ганболор зэрэг эрдэмтэн, судлаач оролцлоо. 

Таны сурталчилгаа