Эрүүл мэндийн яамнаас цар тахлын үед нийслэлийн зургаан дүүргийн эмзэг бүлгийн 10 мянган өрхийн дунд Ковид-19-ын халдварын тандалтын шинжилгээ хийж, амны хаалт олгох ажлыг зохион байгуулж байна.
Энэхүү ажлыг УНТЭ, УХТЭ, ГССҮТ, дүүргүүдийн Эрүүл мэндийн төв болон Нийслэлийн нийгмийн халамжийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар ГССҮТ-өөс мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн баг Хан-Уул болон Баянгол дүүрэгт ажиллаж, эмзэг бүлгийн өрхийн нэг гишүүнийг коронавирусын шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаас гадна амны хаалтыг олголоо.
Харин УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт, УХТЭ-ийн баг Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд хуваарийн дагуу ажиллаж байна.
Амны хаалт авах боломжгүй, эмзэг бүлгийн 10 мянган өрхөд амны хаалт олгох ажлыг өчигдрөөс эхлүүлсэн болохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлж байсан.