Төв аймгийн Онцгой комиссын шуурхай штаб "11 дүгээр сарын 25-ны байдлаар аймгийн хэмжээнд 1002 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь бүгд сөрөг гарсан. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 26 сумын эрүүл мэндийн төв болон Зуунмод сумын нэгдүгээр багийн өрхийн эрүүл мэндийн төвийн байранд түргэвчилсэн оношлуурын шинжилгээ хийж байгаа бөгөөд иргэд сайн дураараа очиж коронавирусний шинжилгээ өгч байна" гэв
Тус аймгийн 13 суманд 147 иргэн гэрийн ажиглалтад байгаа бол аймгийн нэгдсэн эмнэлэгт 1, Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвд 2 иргэн тусгаарлалтад байгаа талаар Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа танилцууллаа.