Дундговь аймгийн хэмжээнд НДШ-ийн сайн дурын даатгуулагчийн тоо энэ оны хоёрдугаар сарынхтай харьцуулахад аравдугаар сарын байдлаар 10,7 хувиар өсжээ.
Дэлхий дахинаа коронавирусний халдварт (COVID-19) цар тахал гарч, иргэдийн амьдрал, амьжиргааг хамгаалахын тулд Монгол Улсын Засгийн газраас сайн дурын даатгуулагчийн НДШ-ийг дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл 100 хувь чөлөөлөх шийдвэр гаргасан.
Сайн дурын даатгал төлөгч иргэн нь хүн амын амьжиргааны доод түвшний 13,5 хувиар буюу 56 700 төгрөг сар бүр төлөх ёстой ба зургаан сарын хугацаанд энэ төлбөрийг чөлөөлсөн юм.Тус аймгийн НДХ-ийн мэдээгээр сайн дурын даатгалд даатгуулагч хоёрдугаар сард 2618 иргэн байсан ба энэ нь нийт даатгуулагчийн 32,4 хувийг эзэлж байсан бол аравдугаар сарын байдлаар 4776 иргэн буюу 43,1 хувь болж өссөн байна.