Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байх гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох, байршуулах үйлчилгээнд хамруулж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байгаа аж.
Одоогоор Баянхонгор сумын Онцгой комисс, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар хамтран ажиллаж орон гэргүй тэнэмэл амьдралтай 5 иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийн МСҮТ-ийн дотуур байранд байрлуулсан байна.
Мөн АОК-оос "Иргэний үүргээ биелүүлж, орц хонгилоор хоноглон тэнүүчилж амьдарч байгаа, архины хамааралтай, гэр орноосоо дайжсан өөрийн орон гэргүй иргэдийн талаарх мэдээллийг Цагдаагийн газрын 7044102, АОК-ийн Шуурхай штабын 92193300 утсаар мэдээлэхийг хүсье" гэж өөрсдийн албан ёсны хуудсаараа бичжээ.