Цаг үеийн мэдээ

Өглөө бүрийг аз жаргалтай, өөдрөг угтахад тийм ч хэцүү биш. Ингээд та бүхэд эрүүл амьдрах энгийн аргуудыг хүргэе.

Инээмсэглэ: Өглөө бүр толинд хараад 2 минут инээмсэглээр, энэхүү дасгал нь аз жаргалын гормон серотониныг ялгаруулж байдаг.

Хөдөлгөөн: Өдөр тутмын идэвхитэй хөдөлгөөн таны стрессийг тайлж, цусны эргэлтийг сайжруулснаар эрүүлжүүлэх ач холбогдолтой. Дасгал хөдөлгөөн хийх нь биеийг эрүүлжүүлхээс гадна жин нэмэхээс сэргийлнэ.

Эрүүл хооллолт:

- Давсны хэрэглээг бууруулах: Даралт ихсэлт, судасны хатуурал, ходоодны шарх г.м өвчлөлөөс хамгаална

- Өдөр бүр 2л ус уух: Усыг зөв уух нь бодисын солилцоог тэнцвэржүүлж, хоол шингээх, үрчлээ багасгах арьсыг тунг алаг зөөлөн болгох, элдэв хавдраас урьдчилан сэргийлэх, цусны эргэлтийг сайжруулах, биеийн жинг зохистой түвшинд барих, аливаа өвчинг намдаах, сэтгэл санааг тогтуун, тайван амгалан байлгахид шидтэй ажээ. 

- Жимс, ногоо ихээр хэрэглэж сурах хэрэгтэй, ногоон өнгийн хүнсний бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх

- Химийн найрлага, нэмэлт орцтой бүтээгдэхүүнээс татгалзсанаар хорт хавдраас сэргийлэх ач холбогдолтой

Стрессийг багасга: Өдөрт 30 минутыг өөрийн дуртай зүйлийг хийхэд зарцуул. Өөртөө тохирсон аргаа олоорой. Жишээ: Дуулах, хөгжим сонсох, бүжиглэх, найз нөхөдтэйгөө ярилцах г.м эерэг аргаар стрессээ тайлж сураарай. Тамхи татах, согтууруулах ундаанаас татналзана уу?

Тогтмол нойрсох:Тогтмол цагт унтаж амрах нь бие мах бодийн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Эд эсийг нөхөн төлжих процессийг хангаж байдаг.

Хорт муу зуршлаас татгалзах: Хорт зуршил нь сэтгэл гутрал, халдварт бус өвчин, хавдар, г.м олон сөрөг үр дагавартайн хэдийн батлагдсан.

 

Таны сурталчилгаа