Цаг үеийн мэдээ

Булган аймгийн Хангал сумын “Сэлэнгэ” амралтын газрын барилгын засварыг хийж байсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн 44 настай М (эрэгтэй), 43 настай М(эрэгтэй) нар 11 сарын 10-ны өдрийн 15:00 цагийн орчимд тухайн амралтын газраас Улаанбаатар хот руу “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болжээ.

Онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай хүсэлтийг 11 сарын 20-ны өдөр Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан байна.

Тухайн өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоогоод байсныг 11 сарын 25-ны өдөр дахин эхлүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Сэлэнгэ голын бетонон гүүр гэдэг газраас Сэлэнгэ голын усанд автомашинтайгаа живж нас барсан байсныг 17:40 цагт олсон байна.

 Цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн ба 11 сарын 26-ны өдөр автомашиныг уснаас татан гаргах ажиллагааг зохион байгуулах юм. 

Таны сурталчилгаа