Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумьяабазар Баянзүрх дүүрэг дэх “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлш түгээх цэгийн ажилтай танилцав.

Тус цэгт Баянзүрх дүүргийн  дөрвөн хорооны зорилтот бүлгийн иргэдэд сайжруулсан шахмал түлш олгож байгаа юм.

Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө ярихдаа, “Тавантолгой түлш” компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төв, борлуулалтын албатай хамтран өндөрлөг бүхий 67 газарт сайжруулсан түлш борлуулах цэг байгуулсан. Ингэснээр алслагдсан газарт амьдардаг 26 600 иргэн түлш авахын тулд 5-6 цаг зарцуулах шаардлагагүй болох юм. Өнгөрсөн жил 500 өрхөд борлуулалтын нэг цэг ногддог байсан бол одооноос 200 өрхөд нэг  борлуулалтын цэг ногдож байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумьяабазар зорилтот бүлгийн 10 мянган өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах,  түлшний нөөцийг хангалттай байлгахад анхаарахыг зөвлөв.

 

Таны сурталчилгаа