ЭМЯ-наас өнөөдөр /2020.11.26/ 11.00 цагт ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
Сэтгүүлч : Цар тахалтай холбоотойгоор БНХАУ-аас тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэхээр болсон. Яг ямар тоног төхөөрөмж өгч байгаа юм бэ, энэ талаар мэдээллийг өгөхгүй юу?
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Шаардлагатай тоног төхөөрөмжийг судалж Монгол улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүргүүлсэн. Манай улсад олгох гэж буй тусламж дэмжлэгээ 1 дахин нэмж олгохоор болсон гэж тус улсын Засгийн газраас мэдээлсэн" гэв.