Батлагдсан тохиолдлуудыг дүүргээр нь та бүхэн ангилж үзүүлж байгаа. Гэвч хоёр хоногийн өмнө Баянгол дүүрэгт өвчлөл бүртгэгдээгүй байсан хэрнээ өчигдөр 14 гэж мэдээлсэн. Яагаад гэнэт нэмэгдэж зөрүүтэй мэдээлж байна вэ? гэх сэтгүүлчийн асуултанд
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл
"Тоо зөрж байгаа нь иргэдийн хаягийн бүртгэл зөрчилтэй байгаатай холбоотой байна. Бид бүхэн халдвар авсан иргэдийн ойрын хавьтлуудыг олж тогтоохоор шуурхай ажиллаж байна. Зарим нь хаягтай, зарим нь хаяггүй байна. Өөрийн оршин суудаг хаягаар нь бүртгэхээр би энэ хаяг дээр оршин суудаггүй гэх юм. Бүртгэл нь өөр өөр байхаар бид тандалт судалгааг хийхэд маш их хөдөлмөр шаардаж, тодорхой хэмжээний хүндэрлүүд гарч байна. Тандалт судалгаа гэдэг цаг их шаардсан ажил. Бид та бүхэнд аль болох шуурхай мэдээллэхийг хичээж байгаа. Манай иргэд бүртгэлийн маш их зөрчилтэй байна." гэв.