Цаг үеийн мэдээ

Халхгол сумаас олдсон тэсэрч дэлбэрэх галт хэрэгслүүдийг аюулгүй болгожээ.

11 сарын 20-нд тус сумаас тэсэрч дэлбэрэх аюултай галт хэрэгсэл илэрсэн тухай мэдээллийг холбогдох байгууллагуудад өгснөөр Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн мэргэжлийн бүлэг дөрөв хоногийн хугацаатай тус суманд ажилласан байна. Бүлгийг тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа А.Нямбаяр ахлан ажиллажээ.  

Тэд хайгуул, самналт хийж, дөрвөн нэр төрлийн 43 бөмбөгийг аюулгүй болгон устгалд оруулсан гэв. Дээрх үйл явдлаас өмнө мөн ангийн сапёрчдын баг Халхгол суманд ажиллаж, хоёр бөмбөгийг аюулгүй болгосон байна. 

Таны сурталчилгаа