Цаг үеийн мэдээ

No description available.

Орхон аймгийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

АОК "Түргэвчилсэн оношлуураар 16041 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Энэ нь хүн амын 15% орчим гэсэн үг. Тусгаарлалтын байранд 145 хүн байна. Харин 290 хүүхэд гэрийн ажиглалтанд байна. Тус хүүхдүүдийн давтан шинжилгээ бүгд сөрөг гарсан.

Эрдэнэт үйлдвэрийн 7403 ажилчидын түргэвчилсэн оношлуур бүгд СӨРӨГ гарсан. Эмийн сангийн түгээлтийн үйл ажиллагаа жигдэрсэн. 523 удаагийн түгээлтийг хийсэн 9,9 сая төгрөгийн эмийг түгээжээ" гэв.

Орхон аймагт шинээр бүртгэгдсэн 4 тохиолдлын байршил хаана хаана байсан бэ? Багаар нь нэрлэж болох уу? гэх сэтгүүлчийн асуултанд

АОК "Өнөөдөр бүртгэгдсэн 4 тохиолдлын 3 нь гэр бүлийн гишүүд. Бидний хяналтын хүрээнд байсан хүмүүс. Тусгаарлалтанд байсан гэсэн үг.

Анх зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол нь Дархан-Уул аймагт болсон Төмөр замын ур чадварын тэмцээнд Орхон аймгийн ажилчид орсонтой холбоотой байгаа юм. Тэдний ойрын бүх хавьтлыг тусгаарлаж, хяналтандаа авсан. Өнөөдрийн байдлаар 397 хүнд PCR шинжилгээг хийсэн. Өчигдрийн байдлаар 157 хүнд шинжилгээ хийхэд 4 хүний шинжилгээ ЭЕРЭГ гарсан" гэв.

 

Таны сурталчилгаа