Цаг үеийн мэдээ

МҮХАҮТ-аас “COVID-19 ба ААН-үүдийн нөхцөл байдал” судалгааны үр дүнг танилцуулж, цаашид эдийн засгийг сэргээх гарц шийдлийн талаар цахим мэдээлэл хийж байна.

Өнгөрсөн долоо хоногт 3530 аж ахуйн нэгжүүдийн дундаас нөхцөл байдлын үеийн судалгааг авчээ.  Бүх судалгааг цахимаар авсан бөгөөд судалгаанд оролцогчдын 27 хувь нь үйлчилгээний салбарынхан байгаа юм.

Коронавирус мэдээллийн технологийн салбарт хамгийн бага нөлөөлсөн бол аялал жуулчлал, боловсролын салбарт хамгийн их нөлөөлсөн байна. Аж ахуйн нэгжүүдийн 60 хувь нь бүрэн зогссон бол 10 хувь нь зайнаас ажиллаж байна. Уул уурхай, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбарууд хэвийн ажиллаж байна. 

Компаниудын 35 хувь нь халдвар хамгааллын дэглэмийг сахиад тодорхой дүрэм журам гаргаад ажиллах боломжтой гэж үзсэн бол 5 хувь нь ямар ч арга байхгүй бүрэн зогссон гэжээ.

ААН-үүдийн 84 хувь нь 90 хоног хүртэл цалингаа тавих боломжтой, түүнээс цааш чадахгүй гэсэн байна. Хөл хорио арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжилбэл 432 мянган хүн ажилгүй болно. Нийт ААН-үүдийн 72 хувь нь зээлтэй ба тэдний 31 хувь нь 101-500 сая төгрөгийн зээлтэй. Тус компаниуд зээлээ төлж чадахгүй бол эргээд банкуудад нөлөөлнө. Хувиараа бизнес эрхлэгчдийн 72 хувийнх нь орлого бүрэн зогссон.

Хөл хорионы үед үүсээд буй хамгийн том хүндрэл бол ажлын байраа хадгалах, ажиллагсдын цалин тавих гэж ААН-үүдийн 24 хувь нь хариулжээ. ААН-үүдийн 55 хувь нь татварын хөнгөлөлт чөлөлөлт шаардлагатай гэж үзсэн бол 50 хувь нь бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж олгохыг хүссэн байна.

МҮХАҮТ-аас цар тахлын улмаас хохирол амссан бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

"МҮХАҮТ-аас цар тахал дэлхий нийтэд гарснаас хойш ААН-үүдийн дунд таван удаагийн үе шаттай судалгаа хийсэн. Бүтэн хөл хорио нь монголын бизнесийн орчинд маш том хүндрэл учруулсан нь судалгаагаар харагдаж байна. Сүүлд хийсэн судалгааны үр дүнг танилцуулбал,Хувиараа бизнес эрхлэгчдийн 82% нь бүрэн зогсолт хийсэн бол 13% нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна.

Хувиараа бизнес эрхлэгчдийн 74% нь цалин олгохгүй байгаа бол 14% нь цалингаа 100 хувь олгож байна.

Хувиараа бизнес эрхлэгчдийн 67% нь 50 сая төгрөг хүртэл зээлтэй.

Хувиараа бизнес эрхлэгдийн 72% нь борлуулалтын орлого 91 хувиас дээш хэмжээгээр буурсан.

Хувиараа бизнес эрхлэгчдийн 67, нь зээлийн эргэн төлөлт хийж чадахгүй байгаа бол 61% нь түрээсийн төлбөр хийхэд хүндрэлтэй гэж хариулсан.

Хувиараа бизнес эрхлэгчдийн 58% нь бизнесийн үйл ажиллагааг тодорхой хувиар үргэлжлүүлэх боломж олгохыг хүсэж байна” гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэллээ.

 

Таны сурталчилгаа