МҮХАҮТ-аас “COVID19 ба ААН-үүдийн нөхцөл байдал” судалгааны үр дүнг танилцуулж байна.
МҮХАҮТ "Өнгөрсөн долоо хоногт 3530 аж ахуйн нэгжүүдийн дундаас нөхцөл байдлын үеийн судалгааг авсан. Бүх судалгааг цахимаар авсан. Судалгаанд оролцогчдын 27 хувь нь үйлчилгээний салбарынхан байгаа юм.
Коронавирус "мэдээллийн технологийн" салбарт хамгийн бага нөлөөлсөн бол аялал жуулчлал, боловсролын салбарт хамгийн их нөлөөлсөн байна. Ах ахуйн нэгжүүдийн 60 хувь нь бүрэн зогссон бол 10 хувь нь зайнаас ажиллаж байна. Уул уурхай, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбарууд хэвийн байгаа юм. Компаниудын 35 хувь нь халдвар хамгааллын дэглэмийг сахиад тодорхой дүрэм журам гаргаад ажиллах боломжтой гэж үзсэн бол 5 хувь нь ямар ч арга байхгүй бүрэн зогсоно" гэв.