Дархан-Уул аймгийн Онцгой Комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
АОК "Өнөөдөр 337 иргэнийг нарийвчилсан PCR шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 26-ны 15.00 цагийн байдлаар 18 багт нийт 652 иргэн гэр бүлээ төлөөлөн шинжилгээнд хамрагдсан. Сөрөг гарсан.
Дархан хотод гацсан иргэдээс шинжилгээ авч Улаанбаатар хотруу буцаах ажлыг мөн зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн Нийслэл болон хөдөө орон нутагт гацсан иргэдийг 12 сарын нэгнээс зохион байгуулалттайгаар татаж авна. Мөн өнөөдөр 10.00 цагаас 19.00 цаг хүртэл иргэд гэр бүлээ төлөөлөн шинжилгээнд хамрагдаарай" гэлээ.