Улсын хэмжээнд энэ өвөл аймаг дундын отрын 9 бүс нутагт нийт 664 мянган толгой мал өвөлжих тоо судалгаа гарчээ. Тухайлбал, Говь-Сүмбэр аймгийн Малхын талд Өвөрхангай, Дундговь зэрэг аймгийн нийт 44 мянган толгой мал отроор өвөлжинө. Одоогийн байдлаар Дундговь аймгийн ихэнх малчид отрын бүсэд очоод байгаа бол Өвөрхангай аймгийн малчид отрын бүс нутаг руу орж амжаагүй байгаа талаар Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас мэдээлж байна.
Хөл хорион дахь малчид отрын бүсэд орж амжаагүй байгаа юм.Гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын хөл хорио тогтоод буй өнөөдрийн нөхцөлд малчид байгаа газраа оторлож, хөл хорио сулрах үед отрын бүс рүү нүүх шийдвэртэй байна.