УИХ, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын уулзалтын механизмын гурав дахь удаагийн уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Уулзалтыг Монголын талаас УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, БНХАУ-ын талаас БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Байма Чилинь нар даргаллаа.
Монголбанк, Хятадын Ардын банктай "Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох" своп хэлцлийг байгуулснаар 2012-2016 онд нийт 12 тэрбум юань буюу 1.8 тэрбум ам.долларыг зарцуулжээ. 2016 оноос хойш хэлцлээс нэмж ашиглаагүй байна. Монголын тал Хятадын талд нийт 4.4 тэрбум юань буюу 660 сая ам.долларын хүү төлсөн бол 2021 онд 594 сая юань буюу 87 сая ам.долларын хүү төлөхөөр хүлээгдэж байна.
Тэгвэл коронавируст цар тахлын улмаас үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг харгалзан үзэж Монголын талын өрийг тэглэх, хөнгөлөх чиглэлээр УИХ болон Бүх Хятадын Ардын Төлөөлөчдийн Их Хурал хамтарч ажиллах саналыг төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан илэрхийлжээ.