УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр
Эрүүл Мэндийн Яамны нарийн бичгийн дарга Я.Амаржаргал "Хот хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах ажлын хэсэг байгуулагдаж, эдгээр иргэдээс шинжилгээ авах 20 цэг байгуулжээ. Иргэн 119.mn сайтад нэвтэрч, бүртгүүлнэ. Явахаасаа 48 цагийн өмнө шинжилгээ өгнө, хариу 6-8 цагийн дараа гарах юм. Шинжилгээ өгснөөс 72 цагийн дотор гэртээ харьсан байх ёстой. Иргэн гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлана. 14 хоногийн дараа мөн ахин шинжилгээ өгнө" гэлээ.