Нийслэлд гацсан иргэдийг ирэх сарын 1-нээс эхлэн орон нутаг руу буцаах шийдвэр гарсан. Энэ ажиллагаа 10 хоног үргэлжилнэ. Зам тээврийн Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд энэ ажиллагааг хариуцаж ажиллаж байна.
Улсын онцгой комисст Улаанбаатараас хөдөө орон нутагт зорчих 85.000 иргэн хүсэлтээ өгсөн байгаа бол Улаанбаатар хот руу орох 5300 иргэн байна.
Харин аймаг хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаагүй бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг баримтална. Аймгуудад PCR шинжилгээг авч байгаа бол суманд түргэвчилсэн оношлуураар оношилж зорчих хөдөлгөөнд оролцуулахаар журманд зохицуулалт хийжээ.