Цаг үеийн мэдээ

Өвлийн тэргүүн улаагчин гахай сарын зургаан цагаан хөх нохой өдөр

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ

Наран ургах, шингэх: 08.16-17.04

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Мод

Аргын тооллын 11 сарын 27, Сугар гараг. Билгийн тооллын давхарласан 12, Шийдэм одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 16 минутанд мандаж 17 цаг 04 минутанд жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Таны сурталчилгаа