ЭМЯ-наас өнөөдөр /2020.11.27/ 11.00 цагт коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : " Нийт 1830 хүнд PCR шинжилгээ хийлээ.
Манай улсад 26 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 738 боллоо. Дотоодын нийт халдвар 300 боллоо.
Тус батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна.
Улаанбаатар хотод 2 тохиолдол шинээр бүртгэгдэж 65 тохиолдол
Тус 65 тохиолдлын 977 ойрын хавьтлыг олж шинжилгээ хийж хяналтандаа авсан.
Сэлэнгэ- 9 тохиолдол шинээр бүртгэгдэж 157
Дархан-Уул аймагт 11 тохиолдол шинээр бүртгэгдэж 33
Орхон аймаг 1 тохиолдол шинээр бүртгэгдэж 23
Дорноговь-2 тохиолдол бүртгэгдэж нийт 20
Говьсүмбэр аймагт шинээр халдвар илрээгүй" гэлээ.