ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар ээлжит 11.00 цагийн мэдээллийг хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг бид ХӨСҮТ-д эмчилж байсан. Мөн орон нутгаас иргэдийг зөөж эмчилж байсан. Таван аймагт кластер өвчлөл гарсан учраас цаашдаа аймаг орон нутагт эмчлэх дээр ЭМЯ анхаарч ажиллаж байна. Тиймээс ч Сэлэнгэ аймагт энэ ажлыг эрчимтэй эхлүүлээд явж байна" гэв.