ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар ээлжит 11.00 цагийн мэдээллийг хийж байна. Энэ үеэр
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдөр Улаанбаатар хотод 63 тохиолдол бүртгэгдсэн байхад бид 127 820 гаруй иргэдийг илрүүлэг шинжилгээнд хамруулсан. Цар тахлын шалгуур үзүүлэлт гэж байдаг. Эрүүл хүн амын дунд хийж буй тандалтын өргөн хүрээний илрүүлэг сорьцноос 20 хувиас дээш вирус илэрвэл хүн амын дунд халдварыг алдсан гэж үздэг.