Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Новосибирск хотын шинжлэх ухааны “Вектор” төвд гарган авсан коронавирусний "ЭпиВакКорона" вакцины бүртгэлийн дараах судалгаа пүрэв гарагт эхэллээ гэж тус улсын Роспотребнадзор буюу хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

Туршилтад сайн дураар оролцох хүмүүсийг сонгож эхэлсэн байна. Судалгаанд 18-аас дээш насны хүмүүс оролцоно гэж мэдээлэлд тэмдэглэжээ. Сонгон шалгаруулалтад нийт 4000 хүн оролцох бөгөөд 3000 нь судалгаанд хамрагдах юм.

Өмнө нь 60-аас дээш насны эхний таван сайн дурын оролцогчдод бүртгэлийн дараах туршилтын хүрээнд "ЭпиВакКорона" вакциныг тарьсан байна.

11 дүгээр сарын 16-ны өдөр ОХУ-ын Эрүүл мэндийн яам бүртгэлийн дараах судалгааг 60-аас дээш насны сайн дурын оролцогчдод явуулахыг зөвшөөрсөн бол 11 дүгээр сарын 18-нд 3000 хүн дээр туршилт хийх зөвшөөрлийг тус төвд олгожээ.

Таны сурталчилгаа