Цаг үеийн мэдээ

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулгыг хийж байна. 

Хуулийн төсөлд цар тахлын үед хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, малын тэжээл, хүнсний улаан буудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортын гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг тусгасан байна.

Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Зарчмын хувьд дэмжиж байна. Гааль, НӨАТ-ын татварын чөлөөлөхдөө билл өгөхгүй байж болохгүй. Хэдий НӨАТ, гаалийн татвараас чөлөөлсөн ч иргэдийн гар дээр ирэхдээ үнэтэй болж ирдэг. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Таны хэлж байгаатай санал нэг байна. Хэрэглэгчийн гар дээр очихдоо үнэ өсөхгүй байх тал дээр анхаарч байна. НӨАТ-гүй бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгохдоо үнэ өсгөж байгааг анхаарч ажиллана. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 2021 оны төсвийн орлогоос хасаж тооцсон уу. Чөлөөлөгдөж буй татварын хэмжээ хэд болоод байна вэ. Хөл хорио тогтоосноос хойш цөцгий болон ургамлын тосны үнэ нэмэгдсэн статистик байна. Татвар чөлөөлсөнтэй холбоотойгоор үнэ нэмэгдэхгүй байх боломж бүрдэж байна уу. Вакцин худалдан авах ажлын хэсэг ажиллаж байна. Үүнийг бас чөлөөлөх үү. Чөлөөлөх бол хэдийгээр төслийг оруулж ирэх вэ. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Өнгөрсөн жил НӨАТ-аас 16 тэрбум, гаалийн татвараас 7 тэрбумын чөлөөлөлт хийсэн. Энэ жил 46 тэрбум төгрөг гэж тооцсон.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 2020 оны 4-р сарын 9-ний өдөр вакцины татварыг чөлөөлөх асуудлыг баталсан. 36 орчим тэрбум төгрөгийн татварыг чөлөөлж байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 16.5 хувийн хөнгөлөлтийг 40 орчим компани хүртэл улсын төсвөөс 36 орчим тэрбум төгрөгийг хасагдаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл иргэдийн авах үнэ 16.5 хувиар буурах ёстой. Гэтэл ингэдэггүй. Саяхан л гэхэд бид ипотекийн зээлийг түр зогсоох талаар бид өчнөөн тогтоол баталж өгдөг. Гэтэл банкууд бүгд өөр өөр нөхцөл тавьж байна. Тиймээс энэ хөнгөлөлт авч байгаа компаниудтай гэрээ байгуул. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: 80 компани хамрагдана. Өмнө нь бодлогын гэрээ байгуулсан. Таны хэлсэн саналын дагуу үнэ өсгөхгүй байх тал дээр шахаж ажиллая. 

 

 

 

Таны сурталчилгаа