Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаан цахимаар явагдаж байна.

Энэ үеэр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Гангамөрөн

No description available.

"Төлөвлөгөө гэдэг хугацаатай, зорилготой эрсдэлээ үнэлсэн байх ёстой. Бид цар тахалтай хэрхэн зэрэгцэн амьдрах вэ гэдэг төлөвлөгөө гарч ирж байна. Өдөр тутмын бэлэн байдалд бид хэрхэн зохицож, ажилаа хийх вэ, дунд хугацааны бодлогод эдийн засаг, нийгмийн бодлогыг хэрхэн авч явах ёстой, урт хугацааны бодлогыг яаж харах вэ гэх мэт. 

Монгол улсын хүн амын 96% нь хавсарсан өвчтэй гэх судалгаа байна. Тэгэхээр Коронавирусийн халдвараар 96% нь өвчлөх магадлалтай гэсэн судалгааг эрдэмтэд танилцуулж байна.

Гэнэтийн эрсдэл үүсвэл ямар арга хэмжээ авах дээр анхаарч ажиллаж байна. Цар тахлын энэ үед хүн бүр ухамсартай байх хэрэгтэй. Ялангуяа нийслэлчүүд. Засгийн газрын хариуцлага биш хүн бүрийн хариуцлагын тухай яригдаж байгааг та бүхэн ойлгоосой гэж хүсмээр байна" гэв.

Таны сурталчилгаа