Цаг үеийн мэдээ

Улсын Онцгой комисс ням гарагт хуралдаж, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах эсэх асуудлаар хуралдаж, шийдвэр гаргах юм байна. Хөл хориог сунгах эсэх асуудлаар эрдэмтэн судлаачид болон салбарын яамдын саналыг нэгтгэж байгаа аж. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэх юм байна. 

Эрүүл мэндийн яамнаас хөл хориог 5-7 хоног сунгах шаардлага байна гэсэн саналыг хүргүүлсэн байна.

Одоогоор хөл хориог хэрхэх вэ гэдэг асуудал дээр 3-4 санал яригдаж байгаа талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээллээ. Тэрээр "Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах, хэсэгчлэн сунгах, эсвэл  зэрэглэлийг нэг шат бууруулах гэсэн гурван чиглэлд мэргэжлийн байгууллагууд, эрдэмтдийн саналыг нэгтгэж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө УОК, Засгийн газраас тодорхой шийдвэр гарна" гэлээ. 

 

 

Таны сурталчилгаа