Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар будаа, тос, малын тэжээл, өвсийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Зуд энэ бэрхшээлийн нэрийг далимдуулаад том том аж ахуйн нэгжүүд хүнс оруулж ирдэг том ченжүүдэд л ашигтай ийм зүйлүүд хийхээ одоо больчихмоор байна. 100 гаруй тэрбум төгрөгний давуу байдлыг компаниудад өгөх гэж байгаа. Тэгээд хариулт нь болохоор үнэ тогтвортой байна гэдэг нь луйвардаж байнаа гэсэн үг.  Энэ компаниудаа хүндэтгэж байна. Үндэсний компаниудаа бас хүндэтгээд худалдан авагч буюу жирийн ард иргэддээ 100 тэрбум төгрөгөө хүргэмээр байна. Олон хувилбарууд байгаа. ҮЭ, ҮХАҮТ, Ажил олгогч эздийн холбоо гэх мэт... Томоохон аж ахуй нэгжүүд давуу эрх өгч байгаа ч  хэрэглэгчиддээ энэ үнэ нь буурч очих уу гэдгийг асуумаар байна. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Ард түмэнд шууд хүрнээ. 100 тэрбум төгрөг гэдэг нь нийт санхүүжилт нь гараад байгаа юм бишээ. 150 мянган тонн улаанбуудайг импортолж оруулж ирэх эх үүсвэрийг нь шийдвэрлэж байгаа юм.  Гурил үйлдвэрлэгч ААН-үүд маань зээлээ аваад өөрсдөө буудайгаа оруулж ирнэ.  Ингээд үйлдвэрлээд гурил хэрэглэчид очноо. Та буруу ойлголттой байх шиг байна. 

Таны сурталчилгаа