Цаг үеийн мэдээ

Завхан аймгийн Онцгой комиссын “Шуурхай штаб”-ын өнөөдрийн хурлаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. 

1.Сумдаас Улиастай суманд ирсэн иргэд, сургуулийн хүүхдүүдэд энэ амралтын өдрүүд буюу 11 сарын 28, 29-ний өдрүүдэд нэг удаа буцах зөвшөөрөл олгоно.

2.Улаанбаатар хот явах оюутан сурагчид, хувийн унаагүй иргэдийг энэ амралтын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслээр буцаана. 

3.12 дугаар сарын 1-ний өдрөөс хойш Улаанбаатар хотод гацсан иргэд ирэх тул бэлтгэл ажлыг хангах үүднээс Улиастай сумаас бусад сум руу гарах, буцаж орох хөдөлгөөнийг 11 сарын 28, 29-ний өдрүүдэд тусгай зөвшөөрлийн дагуу нэг удаа нээхээр шийдвэрлэв.

4.Дээрх шийдвэртэй холбогдуулан Улиастай сумын зургаан багийн төв дээр “Зөвшөөрөл олгох цэг”-ийг 11 сарын 27-ны өдрийн 17:00 цагаас эхлэн ажиллуулахаар боллоо. 

5.Зөвшөөрлийг 11 сарын 27-ний өдрийн 17:00 цагаас 28-ны өдрийн 16:00 цаг хүртэл олгох бөгөөд зөвшөөрөл авах жолооч нар өөрийн иргэний үнэмлэх, хамт зорчих /хоёр хүртэлх/ иргэдийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус бүрдүүлнэ. 

6.Иргэд 11 сарын 29-ний өдрийн 22:00 цагаас өмнө буцаж орохыг зөвшөөрнө. 

/Жич: Зөвшөөрлийг 11 сарын 27-ны өдрийн 17:00 цагаас эхлэн маргааш буюу 11 сарын 28-ны өдрийн 16:00 цаг хүртэл багийн төвүүд дээр олгохыг онцгойлон анхаарна уу/

Эх сурвалж: Завхан аймгийн засаг даргын тамгын газар

Таны сурталчилгаа