Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын 8 багийн нийт 322 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлжээ.
Улс оронд "Ковид-19" халдварын тархалтаас үүдэн хөл хорио тогтоосны улмаас амьдралын боломж тааруу өрхүүдэд дэмжлэг үзүүлэхээр болсон. Тухайн дэмжлэгт хамрагдаж байгаа өрхүүдийн судалгааг баг болон Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ирүүлсний дагуу дэмжлэгт хамруулж байгаа аж. Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд "Нэг өрхөд 50 мянган төрөгийн өртөг бүхий хүнсний дэмжлэг үзүүлж байна. Энэхүү хэцүү хүнд цагийг нэг баг болж бие биедээ тусалж хамтран даван туулахыг хүсье. Мөн сумынхаа Онцгой комисст хандив тусламж үзүүлж байгаа аж ахуй нэгж, иргэдэд талархаж байна" гэлээ.