ЭМЯ-наас өнөөдөр /2020.11.28/ 11.00 цагт коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : " Нийт 11929 хүнд PCR шинжилгээ хийлээ.
Манай улсад тохиолдол 22 шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 760 боллоо. Дотоодын нийт халдвар 318 болсон.
Тус батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна.
Улаанбаатар хотод 5 тохиолдол шинээр бүртгэгдэж 70 тохиолдол
Дүүргээр ангилвал
Сэлэнгэ- 10 тохиолдол шинээр бүртгэгдэж 167
Дархан-Уул аймагт 2 тохиолдол шинээр бүртгэгдсэн
Дорноговь- 1 тохиолдол бүртгэгдсэн
Орхон, Говьсүмбэр аймагт шинээр халдвар илрээгүй" гэлээ.