Эрүүл мэндийн яамнаас 2020.11.29-ний коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг өгч сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Томуугийн вакцин хийлгэснээр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлнэ гэсэн мэдээлэл хэр бодитой вэ?
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
"Томуугийн вакциныг энэ жил 525 мянган хүн тун авсан. Эрсдэлт бүлгийн хүмүүст, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй хүмүүс, цагдаа эмнэлгийн ажилчдыг хамруулж дархлаажуулсан. Коронавирусийн халдвар авсан бол томуугийн вакцин хийлгэсэн хүний өвчлөлийг хүндрэлээс сэргийлэх боломжтой гэсэн зөвлөмжийг олон улсын эрдэмтэд судлаачид өгсөн. Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад 2-3 дахин их хүн томуугийн вакцинд хамруулаад байна"гэлээ.